TOEIC

TOEIC шалгалтын тухай

TOEIC ШАЛГАЛТЫН ТУХАЙ

Япон Улсын олон улсын үйлдвэр, худалдааны  яамнаас ажлын байранд тавигдах шаардлагын дагуу янз бүрийн түвшний англи хэлний  мэдлэгтэй ажилтан, албан хаагчдын мэдлэг, чадвар, чадамжийг  олон улсын түвшинд шалгаж, тогтоох нэгдсэн шалгуур бий болгохыг АНУ-ын ETS –д хүсэлт гаргасны дагуу  TOEIC (Test of English for International Communication) шалгалт 1977 онд үүссэн түүхтэй. Ингэснээр анхны шалгалт 1979 онд Япон улсад  зохион байгуулагдсан байна. 

ETS–ээс зохион байгуулж, удирдан явуулдаг энэхүү TOEIC шалгалт нь англи хэлийг хоёрдогч хэлээ болгон судалж буй хүмүүст зориулан гаргасан ажлын байранд шаардагдах  Англи хэлний мэдлэгийн түвшинг тогтоох  олон улсын шалгалт юм. Бизнесийн орчинд, тухайлбал уулзалт, хурал, цуглаан болон үйлдвэрлэл, аж ахуйн байгууллага дээр тухайн хүн бусадтай англи хэлээр хэрхэн харилцаж чадах чадвар, мэдлэг, чадамжуудыг дэлхий нийтээр  тогтоодог.

Одоогоор TOEIC шалгалтыг дэлхийн  150 гаруй орны 14000 гаруй нийгмийн дийлэнх салбарын байгууллагууд бүхий л  шатандаа,  тухайлбал сургуулиудын элсэлт, төгсөлтийн шалгалт, байгууллагууд шинээр боловсон хүчин шалгаруулж авах, албан тушаалд дэвшүүлэн томилох, зэрэг дэв ахиулах зэрэг өөрсдийн үйл ажиллагаандаа  англи хэлний мэдлэгийн түвшин тогтоох үндсэн шалгуур  болгон ашиглаж байна.

TOEIC шалгалтыг хэрэглэж буй голлох улсууд:

Ази тивээс:               Япон, Солонгос, Тайланд, БНХАУ, Индонез, Тайван, Вьетнам, Сингапур, Малайз, Кувейт

Европ тивээс:          Испани, Франц, Польш, Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант улс, Герман

Америк тивээс:       Мексик, Аргентин, Америк, Канад, Бразил, Коста Рика

Африк тивээс:         Египет, Тунис

Эдгээр орнуудын тухайлбал, Солонгос улсын “Корэйн эйр авиа компани”, “Азийн авиа компани”, “Дэювү” (Daewoo) хөлөг онгоцны үйлдвэр,  “ Хьюнда”  мотор, хүнд үйлдвэр, “Эл Жи электроникс” компани, “S-Oil”  газрын тосны үйлдвэр,  БНХАУ-ын хилийн чанад дахь үндэсний нефтийн хувь нийлүүлсэн үйлдвэр,  Дайланы “Программ хангамжийн үндэсний парк” Тайваны “Хятадын   авиа компани”,  “Моторола электроний үйлдвэр”, Японы  “Доккио Их сургууль”, “Хирошима Их сургууль”, “Тошиба” корпораци, “Тоёото” үйлдвэр, “Кинки Их сургууль”, Сингапурын “GOES гадаад хэлний төв”, “Панасоник” корпорац,  Тайландын “Тай эйр” авиа компани,   Индонез, Герман, Франц, Польш улсуудын зарим нэг банк, Францын “Лореал” үйлдвэр, Германы “AG харилцаа холбооны газар”,  зэрэг томоохон пүүс, компани, байгууллага, их дээд сургууль, үйлдвэрийн газрууд TOEIC шалгалтыг  өргөн хэрэглэж байна.

Мөн түүнчлэн дээр дурдсан нөхцлүүдээс гадна дэлхийн хэмжээнд зохиогдож буй олон улсын томоохон урлаг, спортын арга хэмжээ, хурал цуглаан, бизнес, ажил хэргийн уулзалт, үзэсгэлэн яармагуудыг зохион байгуулах арга хэмжээний бүхий л  хүрээнд TOEIC шалгалтыг англи хэлний мэдлэгийн гол шалгуур болгон ашиглаж байна. Эдгээрээс хамгийн сүүлийн жишээ дурдахад “Шанхай Экспо -2011”  үзэсгэлэн яармагт ажиллах нийт бие бүрэлдхүүнийг шалгаруулж авах гол хэмжүүрээ болгосон байна.

TOEIC шалгалт нь: Амьдралын БОДИТ нөхцөлд тулгуурлан зохиогдсон даалгавар, асуултуудтай, тэгш эрх, ШУДАРГА байдлыг эрхэмлэн, итгэл НАЙДВАР төгс байх зэрэг чанаруудыг үйл ажиллагааныхаа эрхэм зорилго, уриа болгосон онцлог  байдлаараа хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг бүрэн хангадаг болно.

TOEIC шалгалтын зохих түвшний оноо авсан хүн дэлхийн аль ч оронд уг шалгалтын оноо шаардаж буй сургуульд элсэн орох хүсэлт гаргах, шинээр ажилд орох, албан тушаалын зэрэг дэвээ ахиулах зэрэг бололцоотой болж байгаад   энэхүү шалгалтын давуу тал оршиж байна.

Шалгуулагч бүрт тэдний англи хэлний мэдлэг, чадварыг илэрхийлсэн  гэрчилгээ олгодог нь TOEIC  шалгалтын бас нэг онцлог  давуу тал болж байна.

Шалгалт нь олон улсын стандартын дагуу нууцлал өндөртэй, нарийн зохион байгуулалтай, хүний оролцоогүйгээр тусгай программ дээр явагддагаараа шалгуулагчийн мэдлэгийг зөв үнэлэх баталгаа болж өгдөг. 

TOEIC шалгалт нь: Public, Institutional, Bridge гэсэн төрлүүдэд хуваагдаж “Сонсох, Унших” шалгалт, “Яриа, Бичгийн” шалгалт гэсэн хэлбэрүүдээр зохион байгуулагддаг бөгөөд тус бүр тодорхой хугацаагаар нийтдээ 3 цаг гаруй үргэлжилж 10-990 онооны хооронд дүгнэгддэг. Сонсох, Унших шалгалтыг цаасаар, Яриа, Бичгийн шалгалтыг компьютерт суурилж авдаг.

TOEIC шалгалт нь хувь хүнд өөрийн англи хэлний мэдлэг, чадвар, чадамжийг олон улсын түвшинд дүгнүүлсний үр дүнд дэлхийн аль ч улс оронд очиж хүссэн газартаа, сонгосон мэргэжлээрээ, тохирсон албан тушаалд нэр дэвших, ажилд орох хүсэлт гаргах,  өрсөлдөн ажиллахад боломж олгон, бүх хүний өмнө нээлтэй, эрх тэгш байж хамгийн олон хүн ач тус, үр дүнг нь хүртэж чадах сайн талтай.

Анхны  “TOEIC “ -ийн шалгалтыг  1979 онд авч эхэлсэн бөгөөд дэлхийн 120 гаруй оронд 10,000 гаруй албан байгууллага үйл ажиллагааныхаа гол шалгуур болгон ашиглахын зэрэгцээ жилд  50 сая гаруй  шалгалт авагддаг байна.

Дээрх орнууд TOEIC шалгалтыг төр засаг, боловсрол, бизнесийн салбарын хүрээнд ихээхэн хэрэглэх болсон байна. Тухайлбал:

Төр засгийн хүрээнд: 

Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрөөр гадаад оронд болон өөрийн эх оронд  суралцах залуусыг сонгон шалгаруулахдаа TOEIC шалгалтын оноог шалгуур болгон ашиглаж жил бүр олон мянган залуусыг гадаад дотоотын их дээд сургуульд суралцуулдаг байна.

Боловсролын салбарт:

Тухайн орны хөгжил боловсролын салбараас ихээхэн хамаардаг нь боловсролын системийн жигд үйл ажиллагаатай шууд холбоотой. Иймд дээрх орнууд Их Дээд сургууль, Коллеж, мэргэжлийн сургалт,  Ерөнхий боловсролын сургуулийн элсэлт, төгсөлтийн шалгалт, англи хэлний  хичээлийн хөтөлбөрийг боловсруулах, үр дүнг тооцоход TOEIC шалгалтыг голлон хэрэглэж байна.  

Бизнесийн салбарт:

Чадварлаг хүний нөөц бүрдүүлж,,,,, нь аливаа байгууллагын зах зээлд өрсөлдөх чадварыг улам нэмэгдүүлэх билээ. Иймд дэлхийн томоохон пүүс, компани, үйлдвэрийн газрууд ажлын байрны сонгон шалгаруулалт, ажилтан албан хаагчдын ажлын байрны англи хэлний мэдлэг, чадвар, чадамжийн түвшинг тогтоох, албан тушаал дэвшүүлэх  шалгах, үйл ажиллагаандаа  TOEIC шалгалтыг үндсэн шалгуур болгон хэрэглэж байна.

Сантис Боловсролын Төв 

Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Оюутны гудамж-21

/Cпортын төв ордоны зүүн талд/

Төв шуудан Ш/Х 1174

Утас: 318313, 318319

Факс: 976-11-312936

И-мэйл: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Сантис Боловсролын Академи

 Баянгол дүүрэг, 18-р хороо IV хороолол

Дизайнер төвийн 2-р давхар, /Минж Плазагийн урд/

Монгол улс 16066, Шуудангийн 24-р салбар ШХ-34

 Утас: 361282, 363732

 Факс: 976-11-363732

 И-мэйл: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.